NBA Playoffs

Сан Антонио Спарс: АНУ-ын Техас мужын Сан Антонио хотыг төлөөлөн Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны баг юм. Анх 1967 онд байгуулагдсан, НБА-д 1976 онд элсэн орсон.
Анх Dallas Chaparrals нэртэйгээр 1967 - 1970, 1971 - 1973 онуудад тоглож байсан. Энэ хооронд 1970 - 1971 онд нэрээ Texas Chaparrals нэрээр сольж байсан. Улмаар 1973 оноос эхлэн одоогийн нэрээр буюу San Antonio Spure нэртэйгээр тоглож эхэлжээ
НБА-д элсэн орсоноосоо хойш Спарс баг нь 4 удаа НБА-ын аварга авч (1999, 2003, 2005, 2007), 4 удаа бүсээ тэргүүлж (1999, 2003, 2005, 2007), 16 удаа дизизоноо тэргүүлж (1978, 1979, 1981, 1982, 1983, 1990, 1991, 1995, 1996, 1999, 2001, 2002, 2003, 2005, 2006, 2009) байсан амжилтуудыг үзүүлж байжээ.
Энэхүү амжилтын түүх нь тэр үедээ "2 цамхаг" хэмээн нэрлэгдэж байсан Адмирал хочит Дэвид Робинсон, Тим Данкан нараас эхлэлтэй билээ. 1997 онд Тим Данкан тус багт драфтын 1-ээр шалгарч ирсэнээс хойш гайхалтай тоглолтуудыг үзүүлж 21.1 оноо, 11.9 самбараас бөмбөг авалтыг нэг тоглолтонд дунджилсан үзүүлэлттэй байжээ.
Спарс баг анхны аварга авдаг жилдээ эхний 50 тоглолтонд 37–13 рекорд амжилт тогтоож, аваргын төлөө Нью Йорк багтаа 5 тоглолт гаргаж аваргын бөгжийг зүүж байжээ. Үүнээс хойш 2 жил завсарлаад 2002 - 2003 онд Францын легионер Tony Parker, Stephen Jackson, Danny Ferry, Bruce Bowen, Steve Kerr, Steve Smith болон Аргентины легионер Manu Ginуbili нарыг авсанаар дахин аварга авч байсан байна.
Үүнээс хойш та бидний мэдэх спарсын их гурвал буюу Tim Duncan, Manu Jinobili, Tony Parker нарын гурвалаар одоог хүртэл амжилттай тоглосоор байна.
Сүүлийн үеийн мэдээлэл гэвэл Тони Паркер гэрээгээ 4 жилээр сунгалаа. Дараа жил Тим Данканы гэрээ дуусах гэж буй одоо бараг зодог тайлах болов уу гэж бодож байна. Их олон жил сайн тоглолтуудыг үзүүлсэн энэхүү гайхалтай тамирчин нь 13 улиралын тоглолтонд оролцохдоо 1 ч удаа плэй-оффын тоглолтонд оролцолгүйгээр өнжиж байгаагүй билээ. Мөн олон жил дарааллан плэй-оффд байнга шалгарч байсан. Яг сайн санахгүй байгаа хэдий ч дунд нь нэг жил плэй-офф шалгарч чадалгүйгээр фэнүүдийнхээ гайхшралыг төрүүлж байсныг нь санаж байна.
Одоогийн багын бүрэлдэхүүн:
1. Anderson, James
2. Blair, DeJuan
3. Bonner, Matt
4. Duncan, Tim
5. Gee, Alonzo
6. Ginobili, Manu
7. Hill, George
8. Jefferson, Richard
9. McDyess, Antonio
10. Neal, Gary
11. Parker, Tony
12. Simmons, Bobby
13. Splitter, Tiago
14. Temple, Garrett
Ерөнхий дасгалжуулагч: Грег Попович
Comments
Post a Comment